ТАНИЛЦУУЛГА

СИП ТЕХНОЛОГИ

Манай компани 2012 оноос гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2015 оноос эрчим хүчний өндөр хэмнэлттэй, дулаан алдагдал хамгийн багатай амины орон сууцны шийдэл болох SIP (structural insulated panels) хавтангийн цогц үйлдвэрийг ашиглалтанд оруулан улмаар SIP хавтангийн үндсэн түүхий эд болох OSB хавтангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Австри Улсын EGGER брэндийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж байна. Түүнчлэн 2016 онд ОХУ-ын SIP Технологийн Барилгын холбоонд элсэн, ногоон технологийг хөгжүүлэх тал дээр улам ихээр анхааран ажиллаж байна.

Европ Стандарт

Мөн харилцагч та бүхэндээ манай улсын цаг уурын нөхцөлд тохирсон эрүүл ахуйн шаардлага хангасан, эдийн засгийн өндөр хэмнэлттэй Европ стандартын барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр санал болгож байгаадаа бид баяртай байдаг.

Олон Улсын Чанар

Бид Олон улсын чанарын шаардлага хангасан материалаар, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй, загвар дизайны өргөн сонголттой амины орон сууц, жуулчны бааз, олон нийтийн барилгын зураг төсөл, үйлдвэрлэл, угсралтын ажлыг иж бүрнээр нь чадварлаг, мэргэжлийн хамт олноор багаа бүрдүүлэн гүйцэтгэж байна.

СИП ТЕХНОЛОГИ

ТҮҮХ

SIP хавтан (structural insulated panel) хийх аргыг 1930-н оны үед Америкийн нэгэн архитектор зохион бүтээжээ. 1993 онд Японд болсон хүчтэй газар хөдлөлт, мөн 1998 онд Америкийн Гленмондод болсон гамшигт хар салхины үеэр тухайн харъяа нутагт баригдсан СИПбарилгуудл нуралгүй үлдсэн байдаг. Үүнээс улбаалан СИП хавтангаар хийсэн барилга нь аюулгүй бөгөөд бат бөх гэсэн дүгнэлт гарч, энэ технологи дэлхий даяар тархжээ. 1993 оноос хойш АНУ, Япон, Канад, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад СИП хавтангаар барилга барих нь жилд дунджаар 25 хувь тасралтгүй өсч ирсэн байдаг. СИП технологи нь Олон улсын хэрэглэгчдийн холбооноос олгодог “Energy Star” батламжийг авсан бол , 2018 оны шилдэг пассив барилгаар “СИП барилга” шалгаржээ.

БАРИЛГЫН 3АГВАР

БАРИЛГЫН МАТЕРИАЛ

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ

Монгол улс, Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг, Чингисийн
өргөн чөлөө

+976 7711 171

info@zebra.mn

Copyright © 2019. All rights reserved.