БИД ТӨДИЙЛӨН ХЭРЭГЛЭДЭГГҮЙ БОЛОВЧ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭРҮҮЛ ҮР ТАРИАНЫ ТӨРЛҮҮД

Бид төдийлөн хэрэглэдэггүй боловч дэлхийн хамгийн эрүүл үр тарианы төрлүүд

Эрүүл хооллолтыг үр тариагүйгээр төсөөлшгүй билээ. Үр тарианууд хүний бие махбодь, булчин, тархийг амин дэм, эрдэс бодис, нүүрс ус, эрчим хүчээр хангадаг орлуулашгүй эх үүсвэр мөнөөс мөн.
Бүх үр тариа нь эслэг, магни, төмөр, В витамин, фитонутриент, бусад тэжээллэг бодисоор их байдаг.
Гэхдээ үр тариа болгон адилгүй, давтагдашгүй шинж чанартай бөгөөд үр тариануудын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус хоорондоо ижилгүй. Жишээ нь цэвэршүүлсэн үр тариа болох цагаан будаа, сэвсгэр цагаан талх гэх мэт бүтээгдэхүүнүүд хүний биед төдийлөн ашиг тустай байдаггүй. Тэгвэл бүхий л хүнд тохирдог, бие организм-д бүрэн шингэдэг, хамгийн эрүүлд тооцогддог үр тариануудыг толилуулая.

5) Улаан шош

Хүний бие организмын тэнцвэртэй үйл ажиллагаанд хэрэгтэй бараг бүх бодис болон эрдсийг агуулдаг: Загас болон махнаас дутахгүй амархан хүний биед шингэдэг гайхалтай хүнсний бүтээгдэхүүн юм. 
Үйлчилгээ: Мэдрэлийн системд сайн нөлөө үзүүлж тайвшруулна. Шошонд агуулагдах хүхэр нь арьс, үе мөч, гуурсан хоолой болон гэдэсний халдварт өвчнийг анагаах, тэднээс хамгаалах үйлчилгээтэй. Улаан эсийг төлжүүлсэнээр бие организмыг халдвартай тэмцэхэд тус нөлөө үзүүлдэг. Шошийн үрний хальс нь шээс хөөх үйлчилгээтэй.
Агуулагдах амин дэмүүд: B1, B2, B6, C, PP
Агуулагдах микроэлементүүд: Каротин, кали, цайр, зэс, төмөр, хүхэр
Чанах хугацаа: 15 минут
Улаан шошоор хийх салатны жортой танилцахыг хүсвэл доорх линк дээр дарна уу

https://zebra.mn/2020/03/30/%D1%82%D0%BE%D1%80%D1%82%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0-%D0%B3%D1%83%D1%80%D0%B8%D0%BB%D0%B0%D0%BD%D0%B4-%D0%BE%D1%80%D0%BE%D0%BE%D1%81%D0%BE%D0%BD-%D0%B0%D0%BC%D1%82%D0%BB%D0%B0%D0%B3-%D1%88%D0%BE%D1%88/

4) Булгур

Булгур – араб хэлнээс гаралтай, жижиглэж нунтагласан улаан буудайн төрөл анги юм. Булгур будаанд агуулагддаг их хэмжээний эслэг нь хүний бие организмын макроэлементүүдийг хооллож тэдгээрт удаан хугацааны турш эрч хүчийг өгдөг.
Үйлчилгээ: Тархины ерөнхий үйл ажиллагааг дэмжиж ой санамжийг сайжруулдна, альцгеймер, чихрийн шижин, ясны сийрэгжилт, зүрхний судасны өвчин гэх мэт өвчнүүдээс хамгаална.
Агуулагдах амин дэмүүд: B (B1, B2, B3, B4, B5, B6, B9), K, E
Агуулагдах микроэлементүүд: фосфор, төмөр, селен, зэс, цайр, марганец, кали, кальци,ниацин
Чанах хугацаа: 15 минут
Булгур будаагаар хийх салатны жортой танилцахыг хүсвэл доорх линк дээр дарна уу

https://zebra.mn/2019/06/05/%d0%b6%d0%be%d1%80-%d0%b1%d1%83%d0%bb%d0%b3%d1%83%d1%80-1-%d0%b1%d1%83%d0%bb%d0%b3%d1%83%d1%80-%d0%b1%d1%8f%d1%81%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%bb%d1%83%d1%83%d0%b2%d0%b0%d0%bd%d1%82%d0%b0%d0%b9-%d1%81%d0%b0/

3) Киноа

Киноа үр нь далайн түвшнээс 3-4 мянган метрт уулын хөндийд ургадаг. Зөв хооллолтын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ашигтай бодисын хэмжээгээр киноатай харьцуулагдах будаа тун ховор ажээ. Киноаг будааг эхийн сүүтэй ч адилтгах тохиолдол бий.
Үйлчилгээ: Булчинг бэхжүүлэх, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах тэдгээрийн хүчил төрөгчөөр хангах, цусны даралтыг тогтворжуулах, цусандах холестерин болон сахарын түвшинг бууруулах, мигренийн шинж тэмдгийг намдаах, зүрх судасны өвчнөөс хамгаалах, бие организм дахь ашиггүй, хортой биетүүдийг гадагшлуулах
Агуулагдах амин дэмүүд: A, B, E, TO
Агуулагдах микроэлементүүд: Хүнсний эслэг, төмөр, фосфор, цайр, манган, зэс, лизин, фитин хүчил
Чанах хугацаа: 15-20 минут
Киноа будаагаар хийх хоолны жортой танилцахыг хүсвэл доорх линк дээр дарна уу

https://zebra.mn/2019/06/12/%d0%b6%d0%be%d1%80-%d0%ba%d0%b8%d0%bd%d0%be%d0%b0-1-%d2%af%d1%85%d1%80%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b0%d1%80%d1%81%d0%b0%d0%bd-%d0%bc%d0%b0%d1%85%d1%82%d0%b0%d0%b9-%d0%ba%d0%b8%d0%bd%d0%be%d0%b0-%d0%b1/

2) Кускус

Зөвхөн нэг хоолны халбага кускус нь хүний биеийн өдөр тутам авах шаардлагтай эслэг болон селен амин хүчлийн талаас илүү хувийг агуулдаг. Энэ нь үрэвсэл, бие махбод дахь холестерины түвшинг бууруулахад тусалдаг хүчтэй антиоксидант юм. 
Үйлчилгээ: Дархлааг дэмжих, архаг ядаргаа болон стрессийг бууруулах, нойргүйдэх өвчнийг анагаах, ходоод гэдэсний болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах
Агуулагдах амин дэмүүд: B5
Агуулагдах микроэлементүүд: Фосфор, Кали, Төмөр, Зэс
Чанаж болгох хугацаа: 5 минут

1) Эрдэнэшишийн будаа

Эрдэнэ шиш бүхэлдээ эрүүл мэндэд тустай. В витамин, эслэг, магни, фосфорын сайн эх үүсвэр болох эрдэнэ шиш нь, хүний биеэс холестериныг гадагшлуулдаг. Харшил огт өгдөггүй тул хүүхэд, ахмад настнууд суурин амьдралтай хүмүүст нэн тохиромжтой амархан шингэцтэй хүнс юм.
Үйлчилгээ: Нарийн гэдсэн дэх салстын хэмжээг тогтворжуулах, хүний биеийн холестериныг гадагшлуулах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх
Агуулагдах амин дэмүүд: A, B, E, TO
Агуулагдах микроэлементүүд: Хүнсний эслэг, төмөр, силикон, кальци
Чанаж болгох хугацаа: 20 минут