ZEBRA INTENATIONAL DISTRIBUTION

УЛААН ШОШ

Ярмарка улаан шошинд их хэмжээний цардуул, уураг, нүүрс ус болон амин дэмүүд агуулагддаг. Шош нь хүнсний гайхалтай бүтээгдэхүүн. Хүний бие организмын тэнцвэртэй үйл ажиллагаанд хэрэгтэй бараг бүх бодис болон эрдсийг агуулдаг: загас болон махнаас дутахгүй амархан шингэдэг уураг, төрөл бүрийн хүчил, PP, B1, B2, B6, C амин дэмүүд, каротин, их хэмжээний микро болон макро элементүүд(ялангуяа кали, цайр, зэс).

ZEBRA INTENATIONAL DISTRIBUTION

ЯРМАРКА ҮЙЛДВЭР

Ярмарка – бол ОХУ-ын хүнсний лаборатори болон итгэмжлэгдсэн мэргэжилтнүүдийн баталгаажуулсан ГЕНЕТИКИЙН ӨӨРЧЛӨЛТГҮЙ ХҮНС гэрчилгээтэй олон үрийн будааг эрүүл ахуй, ариун цэврийн өндөр хяналтан дор орчин үеийн технологиор савласан ОХУ-ын шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм.

ZEBRA INTENATIONAL DISTRIBUTION

ЯРМАРКА ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХ

“Торговый дом – Ярмарка” үйлдвэр нь 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа ОХУ-ын хүнсний зах зээлд тэргүүлэгч 100% байгалийн гаралтай эрүүл, зөв хооллолтын өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани. Бүтээгдэхүүнүүд нь генетикийн өөрчлөлтгүй, үнэр оруулагч, будагч бодис, давс агуулаагүй, тослог бага агуулсан ба хүний биед хэрэгтэй эслэг болон уургийг их хэмжээгээр агуулдаг.

Будаа бүр өөрийн ашиг шинж чанартай, бүгд цагаан хоолны болон эмчилгээний хүнс маягаар хэрэглэгдэж болно. Ихэнх будаа нь бие организмаас холестериныг гаргаж, цусны судасны хан, зүрх, элэг, хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмждэг. Будаа тус бүр өөр өөрийн ашиг шинж чанартай тул өөрт тохирохыг сонгож хэрэглэх нь чухал.