ZEBRA INTENATIONAL DISTRIBUTION

ЯРМАРКА

Цагаан будаа нь В (B1, B2, B3, B6) амин дэм, кали, кальц, йод, төмөр, цайр, фосфор, зэрэг микроэлементүүдийг агуулдаг. Калиар баялаг учир зүрх судасны үйл ажиллагаанд сайн.

Цагаан будааг зөв зохистой хэмжээгээр идсэнээр бодисын солилцоог сайжруулж биеэс илүүдэл давс болон усыг гадагшлуулдаг учир бөөрний өвчний үед хэрэглэхэд тохиромжтой.

Цагаан будааны бас нэг давуу тал нь ходоод гэдсийг бүрхдэг учир хүчиллэг ихтэй ходоодтой, ходоодны үрэвсэлтэй хүмүүст тохиромжтой юм. Цагаан будааг 6 сар хүрсэн хүүхдүүдэд өгч болно. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг учир суулгалтын үед сайн эм болно

ZEBRA INTENATIONAL DISTRIBUTION

ЯРМАРКА ГЭЖ ЮУ ВЭ?

Ярмарка бол ОХУ-ын хүнсний лаборатори болон итгэмжлэгдсэн мэргэжилтнүүдийн баталгаажуулсан ГЕНЕТИКИЙН ӨӨРЧЛӨЛТГҮЙ ХҮНС гэрчилгээтэй олон үрийн будааг эрүүл ахуй, ариун цэврийн өндөр хяналтан дор орчин үеийн технологиор савласан ОХУ-ЫН ШИЛДЭГ БРЭНД бүтээгдэхүүн

ZEBRA INTENATIONAL DISTRIBUTION

"ТОРГОВЫЙ ДОМ ЯРМАРКА" ҮЙЛДВЭР

“Торговый дом Ярмарка” компани 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа ОХУ-ын хүнсний зах зээлд тэргүүлэгч 100% байгалийн гаралтай эрүүл, зөв хооллолтын,  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани. Бүтээгдэхүүнүүд нь генетикийн өөрчлөлтгүй, үнэр оруулагч, будагч бодис, давс агуулаагүй, тослог бага агуулсан ба хүний биед хэрэгтэй эслэг болон уургийг их хэмжээгээр агуулдаг.

Будаа бүр өөрийн ашигт шинж чанартай, бүгд цагаан хоолны болон эмчилгээний хүнс маягаар хэрэглэгдэж болно. Ихэнх будаа нь бие организмаас холестериныг гаргаж, цусны судасны хана, зүрх, элэг, хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмждэг. Өөртөө тохирох будаагаа зөв сонгож хэрэглэх нь таны эрүүл мэндэд нэн тустай.