ЖИМСТЭЙ ЭРДЭНЭШИШИЙН КАШ

Yelli kids-ийн эрдэнэшишийн каш нь тод шар өнгөтэй, нунтаг үр юм. Нэг порц эрдэнэшишийн кашинд нэг тахианы өндөгнөөс илүү их уураг агуулагддаг учир цагаан хоолтнуудын өргөнөөр хэрэглэдэг хүнс юм.

Орц: Нунтагласан эрдэнэшиш, үзэм, чангаанз

ҮСГЭН ГОЙМОНТОЙ ХҮҮХДИЙН ШӨЛ

Эрдэнэшиш нь дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг дэмжиж өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ.

Вандуйн дахь уургийн агууламж махныхаас дутахгүй ба хүний биед махнаас амархан шингэдэг.

Орц: улаан буудайн хатуу гурилаар хийсэн үсэгний хэлбэртэй гоймон, хатаасан ногоо (лууван, улаан чинжүү, бөөрөнхий сонгино, ногоон сонгино, сармис), эрдэнэшиш, вандуй.

БУДАА НОГООТОЙ ХУУРГА

Цагаан будааг зөв зохистой хэмжээгээр идсэнээр бодисын солилцоог дэмжиж биенээс илүүдэл давс болон усыг гадагшлуулдаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг учир суулгалтын үед хамгийн сайн эм болно.

Орц: цагаан будаа, хатаасан ногоо (байцаа, лууван, бөөрөнхий сонгино, томат, ногоон сонгино, сармис).

ВАНДУЙТАЙ ХҮҮХДИЙН ШӨЛ

Вандуй нь эрдсээр баялаг учир арьс, үс, хумсны эрүүл ургалтад сайнаар нөлөөлдөг. А аминдэмээр баялаг тул нүдний хараанд, өсөлтөд сайн. Вандуйн дахь уургийн агууламж ой тогтоолт болон тархины үйл ажиллагааг дэмждэг.

Орц: вандуйны нэвс, хатаасан ногоо (лууван, бөөрөнхий сонгино, ногоон сонгино, сармис).