7 ТӨРЛИЙН ШОШ БОЛОН ВАНДУЙТАЙ ШӨЛ

Yelli-гийн долоон буурцагт шөл нь Мексик үндэстний буурцагт ногоотой шөл юм. Энэ шөлний гол орц нь Мексикийн гол хүнс болох шош бөгөөд халуун ногоотой хоолонд дурлагчид халуун перец нэмж амталж болно.

Орц: шош, вандуй, сэвэг зарам, томат, хаш, сармис, шинэ ногоо, тэгээд бага зэргийн халуун ногоо

ЖИЖИГ ГОЙМОНТОЙ ИТАЛИ ШӨЛ

Италичууд бүх хоолондоо, ялангуяа буурцагт шөлөндөө жижиг гоймон хийх дуртай байдаг. Энэ Итали шөлний үндсэн орц нь улаан сэвэг зарам болон жижиг гоймон буюу "птитим".
Орц: Сэвэг зарам, жижиг гоймон, улаан лооль, лууван, сармис, сонгино, лаврын навч, нунтаг перец.

БУЛГУРТАЙ ТУРК ШӨЛ

Улаан сэвэг зарам болон булгур нь хамгийн алдартай Турк хоолнуудыг нэг юм. Турк-д энэ шөлийг "сүйт бүсгүйн хоол" гэж нэрлэдэг.
Орц: сэвэг зарам, булгур, улаан буудай, улаан лооль, сонгино, хар перец.

ЦАГААН МӨӨГТЭЙ ГУРВАЛЖИН БУДАА

ОХУ-д эрт дээр үеээс гурвалжин будааг сонгино, цагаан мөөгөөр амталж ирсэн ба амт үнэрний гайхалтай зохицол нь цаг хугацаагаар батлагдсан жор юм.

Орц: гурвалжин будаа, цагаан мөөг, сонгино, лууван, сармис.

НОГООТОЙ УРТ ҮРТ ``БАСМАТИ`` БУДАА

Бириани бол Өмнөд Азид, ялангуяа Энэтхэгт хамгийн алдартай хоол юм. Бирианиг олон янзаар хийдэг боловч гол орц нь үргэлж Басмати будааг байдаг. Энэ хоолыг мах, ногоо, төрөл бүрийн амтлагч, самартай хийж болно.

Орц: Басмати будаа, улаан лооль, лууван, сармис, сонгино, улаан перец, улаан чинжүү.

``ИТАЛИ МАЯГИЙН`` НОГООТОЙ ГОЙМОН

Паста бол Итали улсын үндэстний хоол бөгөөд маш олон аргаар, олон төрлөөр хийдэг. Улаан буудайн хатуу сортын гурилаар хийсэн жижиг гоймон "птитим нь" ногоо болон итали амтлагчуудтай төгс зохицдог.
Орц: жижиг гоймон, хаш, хулуу, улаан лооль, лууван, сармис, сонгино, лаврын навч, улаан перец, задийн самар